Өмнөговь аймгийн Говь Гурвансайханы Байгалын цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж хүлээлгэн өглөө. Тодруулбал, Аймгийн Засаг дарга Р.Сэддорж өчигдөр цогцолбор газрын байгаль хамгаалагчдад нэн шаардлагатай смарт программд ашиглагдах ULEFONE ARMOR 8 GPS брендийн таблет, хоёр нүдний дуран, богино долгионы станц, авто машины суурин станц зэрэг тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн байна.
Говь Гурвансайханы Байгалын цогцолборт газрын захиргаа нь говь нутгийнхаа ургамал амьтдыг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, байгалийг онгон дагшинаар нь хадгалан үлдээхийн төлөө ажилладаг билээ.
Сэтгэгдэл ( 0 )