Өмнөговь аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах "хувийн туслах"-ын үйлчилгээг хэрэгжүүлсэн анхны аймаг боллоо. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт тус "Хувийн туслах"-ын асуудлыг тусгасан байдаг бөгөөд ийнхүү энэ оноос ажил хэрэг болон хэрэгжиж эхэлж байгаа юм.
Тус үйлчилгээнд 70-аас дээш насны хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой бөгөөд байгууллагуудаар үйлчлүүлэх, машинд суух, гутал хувцсаа өмсөх гэх мэт үйлдлүүдэд нь "Хувийн туслах" тусламж үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )