ДОРНОД: 71 мянган тонн өвс, 235 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын 221 тогтоол, аймгийн Засаг даргын 07 дугаар албан даалгаврын хүрээнд Дорнод аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. Дорнод аймгийн хэмжээнд хаваржилт хүндрээгүй байгаа учраас Аюулгүй нөөцийн өвс, тэжээлд зарцуулалт хийгдээгүй байна.

Харин хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар сумын аюулгүйн нөөцөөс 10 тонн зарцуулагдаж, 1481,3 тонн, тэжээл зарцуулалт хийгджээ. Мөн малчдын түвшинд бэлтгэсэн 96,809 тонн өвснөөс 25,125 тонныг зарцуулж 71,684 тонн үлдэгдэлтэй, тэжээлээс 101,8 тонныг зарцуулж, 235,8 тонн үлдэгдэлтэй байна. 

Салбараас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 188.3 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэж гүйцэтгэл 112.8 хувь, сумын аюулгүй нөөцөд 1491.3 тонн өвс, 303.1 тонн тэжээл бэлтгэж гүйцэтгэл 80.3 хувь, малчдын түвшинд 96,809 тонн өвс, 337.6 тонн тэжээл бэлтгэж гүйцэтгэл 90.0 хувьтай тус тус бэлтгэж, тогтоолын хэрэгжилтийг хангасан ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top