Шатны доорх зайг “Гэрийн даалгавар хийх орчин” болгожээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий боловсролын бага сургууль шатны доорх зай талбайгаа тохижуулж гэрийн даалгавар хийх орчин болгожээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын хэмжээнд жилийн хугацаатай “Хандлагаа өөрчилье” зорилтот хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд бүх салбар нэгжүүдэд төлөвлөгөөт бүтээн байгуулалтууд, шинэ санаачлага хэрэгжиж байгаа. Энэхүү ажлын хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургууль хоосон, ашиглагдахгүй байсан газрыг ашиглаж, ийнхүү сурагчдадаа зориулсан хэсэг бий болгосон байна.

Сурагчдын хувьд энд хичээлийн даалгавараа хийхээс гадна, ойлгохгүй даалгавараа багшаас асууж, давхар давтлага авах боломжтой юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top