БНСУ-д амьдардаг Украин эмэгтэй телевизийнхнийг ШҮҮМЖЛЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

БНСУ-д амьдардаг Украины загвар өмсөгч бүсгүй MBC телевизийг шүүмжилжээ. Тус телевизийн юүтүб дэх "MBigNews" сувгаар Украины Ерөнхийлөгч Зеленскийгийн тухай "Украины Ерөнхийлөгч, хямрал дахь манлайлал" нэртэй бичлэг цацжээ.

Мөн "Инээдмийн жүжигчин Ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь бодит ертөнц шоу биш байлаа" хэмээх гарчиг бүхий бичлэг дээр "Улс төрийн ямар ч туршлагагүй  инээдмийн жүжигчний тухай драмын түүхийн гол дүр. Зеленскийн халдлагын эсрэг авч буй арга хэмжээ нь улс төрийн сонирхогчийн шинжтэй байсан" хэмээжээ. 

Уг бичлэг цацагдсаны дараа БНСУ-д амьдардаг Украины загвар өмсөгч, жүжигчин Олена Сидорчук тус сувгийг мэргэжлийн бус, мэдрэмжгүй хэмээн шүүмжилсэн байна. 

Үүний дараа MBC-ийн өмнөөс БНСУ-ын иргэд уучлалт гуйн, MBC сувгийг уучлалт гуйхыг шаардаж эхэлснээр тус бичлэг юүтүб хуудаснаас устгагджээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top