Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Со Еэ Жи 2021 онд дэгдсэн дуулиандаа албан ёсоор анх удаа уучлалт гуйлаа.
Тэрээр продакшны ажилчидтай зүй бус харьцсан, найз залуугаа дарамталсан, сургуульд байхдаа хүчирхийлэл үйлдсэн, боловсролоо худал мэдүүлсэн зэрэг олон маргааныг дагуулаад байсан.
Үүнээс хойш олны нүднээс далд нам гүмхэн амьдрах болсон тэрээр анх удаагаа энэхүү асуудлуудтай холбоотой уучлалтыг агентлагаараа дамжуулан гуйжээ.
Со Еэ Жи: Сайн байна уу, Со Еэ Жи байна. Юуны өмнө өөрийн бодлоо хуваалцах гэж удсандаа хүлцэл өчье. Би хүлээн авсан шүүмжлэл, сонссон зүйлийнхээ талаар удаан бодсон. Хийсэн үйлдлээ эргэн харах цаг хугацааг өөртөө өглөө. Төлөвшөөгүй зан байдлаасаа болоод санааг тань зовоосондоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Урмыг тань хугалсандаа гүнээ харамсаж байна. Энэ бүхэнд мэргэжлийн хандаж чадсангүй. Тиймээс цаашид хамгийн сайнаараа хичээх болно. Ирээдүйд илүү бодолтой, төлөвшсөн нэгэн болохоо амлаж байна, Со Еэ Жи
Түүний бусдад учруулсан хохирлыг 2 тэрбум воноор хэмжиж байсан. Мөн тоглосон зар сурталчилгааг нь цацахаа больж, хайлтаас зургийг нь устгасан бөгөөд дахин кинонд тоглуулахгүй байхыг үзэгчид шаардаж эхэлсэн билээ.
(Со Еэ Жи найз залуу болох Ким Жон Хёнтой зураг авалтын үеэр бичсэн мессеж. Түүний энэхүү дарамтаас үүдэн найз залуу нь урлагаас түр хөндийрчээ)
Сэтгэгдэл ( 0 )