ӨМНӨГОВЬ: Ахмадуудын дунд зохиосон шатар, даамны аваргууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

МАН-ын 101 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг угтан Даланзадгад сумын ахмадуудын дунд шатар, 100 буудалт даамны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 40 гаруй ахмадууд оролцож оюун ухаан ур чадвараа сорьсон байна.

Эрэгтэйчүүдээс шатрын тэмцээнд I байрт Ц.Дамбажав, II байрт Р.Гаадан, III байрт Я.Доржсүрэн, 100 буудалт даамны тэмцээнд I байрт Р.Гаадан, II байрт Ц.Гатав, III байрт Д.Бариул, эмэгтэйчүүдээс 100 буудалт даамны төрөлд I байрт Ж.Мөнхцэцэг, II байрт Б.Саранчимэг, III байрт Д.Хишиг-Өлзий, шатрын төрөлд I байрт Д.Хишиг-Өлзий, II байрт  Д.Төмөртогоо, III байрт Б.Саранчимэг нар тус тус эзэлж мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top