Японы эргийн хамгаалалтын газраас мэдээлснээр БНАСАУ ням гарагийн өглөө баллистик пуужин хөөргөжээ.
БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх судалгааныхаа хүрээнд пуужин туршсан байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг “Хойд Солонгос Сунан нисэх онгоцны буудлаас баллистик пуужинг Японы тэнгис рүү харвасан” гэж мэдээлсэн байна.
Тус агентлаг “Хойд Солонгос хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд чухал туршилт явууллаа” гэж онцолжээ.
БНАСАУ-ын харвасан пуужинд камер суурилуулсан байсан бөгөөд Солонгосын хойгийн зургийг сансраас авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )