"Squid Game"-ийн од бүсгүйн ӨВӨРМӨЦ гоёл

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Netflix-ийн шуугиан тарьсан цувралуудын нэг болох "Squid Game" киноны од жүжигчин, загвар өмсөгч Чон Хо Ён өчигдөр болж өндөрлөсөн "SAG" шагнал гардуулах ёслолд оролцлоо.

Тэрээр "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд нэр дэвшсэн бөгөөд  улаан хивсний ёслолд Louis Vuitton брэндийн даашинзаар гоёжээ. Нарийн мөр бүхий хар торгон даашинз нь болор шигтгээгээр бүрхэгджээ. 

 

 

Хамгийн сонирхолтой деталь нь түүний үсний тууз байлаа. Даашинзтай нь ижил материалаар хийгдсэн уг тууз нь Солонгос улсын эмэгтэйчүүдийн үндэсний хувцасны нэгээхэн хэсэг бөгөөд сүлжсэн үсээ чимэглэхэд ашигладаг даенги туузнаас санаа авчээ. 

 

 

Өмнө нь хэзээ ч улаан хивсний ёслолд байгаагүй энэхүү дүр төрх нь олны анхаарлыг ихээр татжээ. Түүний ийн хувцаслах болсон нь саяхан болж өнгөрсөн олимпын үеэрх маргаантай холбоотой байж ч мэднэ. Учир нь БНСУ-ын үндэсний хувцас болох ханбугийг Хятад өөрийн үндэсний хувцас хэмээх ойлголтыг дэлхий нийтэд өгснөөс хойш БНСУ-ын алдартнууд өөрсдийн ханбугтай зургийг нийтлэн, үндэсний хувцсаа хамгаалах аянд нэгдээд байгаа билээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top