Далай лам Украинд ЭНХ ТАЙВАН тогтоохыг уриалжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Далай лам өнөөдөр Украин болон Орос улсын хооронд болж буй мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр харилцан ойлголцохыг уриалан, энх тайван тогтоохыг хүссэн байна. 

Энэ тухайгаа тэрээр "Дайн хэдийнэ хуучирсан зүйл. Хүчирхийлэлгүй байх нь цорын ганц арга зам. Асуудал, санал зөрөлдсөн зүйл байвал яриа хэлэлцээрээр шийдвэрлэх нь хамгийн чухал. Хүмүүний жинхэнэ амар амгалан нь харилцан ойлголцож, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог зүйл. Бид итгэл найдвараа алдах ёсгүй. Өнгөрсөн 20-р зуун бол дайн тулаан, цус урсгасан зуун байсан. Харин 21-р зуун бол яриа, хэлэлцээрийн зуун байх ёстой. Украинд энх тайван хурдан сэргээсэй хэмээн би залбирч байна. Бид бусад хүмүүстэй ахан дүүс юм хэмээх ойлголтыг түгээх замаар хүмүүсийн нэгдмэл байдлын мэдрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр бид илүү амар амгалан дэлхийг бүтээж чадна" хэмээжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(59.153.112.88) 2022 оны 03 сарын 03

Далай лам маань хэдэн өдөр унтаж байгаад сэрсэн чинь дайн болсон байна

0  |  2
1(59.153.112.88) 2022 оны 03 сарын 03

Далай лам маань хэдэн өдөр унтаж байгаад сэрсэн чинь дайн болсон байна

0  |  1
зочин(64.119.23.240) 2022 оны 03 сарын 03

21 - р зуунд бусдын үгийг сонсдог, хүлээн авдагаасаа сонсдоггүй, хүлээн авдаггүй, ”зөвхөн би, зөвхөн миний үг, үйлдэл зөв” гэх хүмүүн нь олонх болчихсон байгааг анзаарахгүй байгаа юм уу даа.

1  |  1
Top