Таван цаг үргэлжилсэн хэлэлцээний ҮР ДҮН

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

ОХУ, Украины талууд Беларусын хил дээрх Припять хотод хэлэлцээрийн ширээнд суусан ч уулзалтаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй.

Уулзалтын талаар “Комсомольская правда” сонинд гарсан тоймыг орчуулан хүргэж байна.


Москва Киевт уулзалт хийх санал тавьсан. Киев удаан бодсоны эцэст зөвшөөрсөн ч үгүйсгэж, Израил эсвэл Туркийг уулзалт хийх газар болгон санал болгож байв. Зеленский бүр Лукашенко руу залгажээ. Шударгаар хэлвэл энэ бүх хугацаанд Зеленский Вашингтоны дарга нартайгаа зөвлөлдөж байлаа.

Эцэст нь шийдэв. Уулзалтыг Припять голын “нууц газарт” хийхийг хүсжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийгээр ахлуулсан төлөөлөгчид Украины төлөөлөгчдийг Беларуст хоёр дахь өдрөө хүлээв. Хэлэлцээрт Оросын талаас мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий, Беларуст суугаа Оросын Элчин сайд Борис Грызлов нар оролцсон.

Киевээс Беларусын хил хүртэл лимузингээр хоёр цаг л явна. Харин Украины төлөөлөгч нар оросуудтай уулзахаар явахдаа Польшоор дамжив. Тэд Польшид хонож, хооллож (хаашаа ч яараагүй юм шиг, харин Украинд байлдааны тусгай ажиллагаа болж байв), үд дунд Припять руу Польшийн агаарын цэргийн хүчний хоёр нисдэг тэргээр ирлээ.

Нисдэг тэрэгнээс “Ард түмний зарц” намын Дээд Рада дахь Зеленскийн фракцын тэргүүн Давид Арахамия майк, бейсболын малгайтай эрхэмсэгээр бууж ирэв. Тэрбээр саравчтай малгайгаа хэлэлцээрийн ширээний ард ч тайлсангүй. Дипломат уулзалтад бус чангаанз худалдаж авахаар зах дээр ирж байгаа юм шиг...

Бас Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников (свитертэй), Гадаад хэргийн сайдын орлогч Николай Точицкий, Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк...

Хэлэлцээрийн үеэр талуудын аль аль нь хэд хэдэн удаа завсарлаж, хаашаа ч юм бэ утасдлаа. Хажуугаар нь нууцаар шивнэлдэн өөр өөрийн улсын дарга нар руугаа залгана.

Таван цаг үргэлжилсэн хэлэлцээр дуусав.

Одоогоор юу амжуулав?

Зураг дээр ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин, Беларус дахь Оросын Элчин сайд Борис Грызлов болон Украины Дээд Рада дахь “Ард түмний зарц” фракцын тэргүүн Давид Арахамия (бейсболын малгайтай)

-Украины талаас мэдэгдсэнээр /Михаил Подоляк цэвэр орос хэлээр ярьснаар/ төлөөлөгчид Украины газар нутагт байлдааны үйл ажиллагаа болон галыг зогсоох гол зорилготой хэлэлцээрийн эхний шатыг хийжээ.

-Талууд тодорхой шийдлүүдийг тодорхойлсон хэд хэдэн тэргүүлэх сэдвийг тодорхой болгосон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михаил Подоляк хэлжээ. “Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой болгохын тулд талууд нийслэл рүүгээ буцаж байна. Ойрын хугацаанд хэлэлцээрийн хоёрдугаар шат болно. Түүн дээр эдгээр сэдэв тодорхой ирээдүйтэй болно” гэв.

-ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий “Талууд бие биенээ сонсох нь чухал” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр “Бүтээлч яриа хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж байна” гэв.

-“Бид нэгдмэл байр сууринд хүрсэн гэж үзэж болох хэд хэдэн цэг олсон” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ярьжээ. Тэрбээр “Хамгийн гол нь хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Ойрын өдрүүдэд хэлэлцээр Польш-Беларусын хил дээр болно. Төлөөлөгчид бүх байр сууриа улсынхаа удирдлагатай зөвшилцөнө” гэв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.29) 2022 оны 03 сарын 01

Хохоолууд Америк найзаасаа асууж байж шийдэх биз.Aмерик ард нь байгаа цагт олигтой шийдэлд хүрэх үү

0  |  0
Уншигч(66.181.161.1) 2022 оны 03 сарын 01

Дайнтай газраас өөр яахав дээ, улс руу нь довтолчихоод бас баалаад муулаад байх, хаашаа ч юм, Лавров энхийн цагт хүндэт харуул улаан хивстэй угтаж байхад жинсэн өмдтэй л онгоцнорс бууж байсан шүү, тэгэхээр адилхан л гэсэн үг

0  |  0
Индэр(202.9.46.154) 2022 оны 03 сарын 01

Хол очиж хуц

0  |  0
Иргэн(103.212.119.169) 2022 оны 03 сарын 01

Ах нарынхаа идэш болохыг мэддэггүй

0  |  0
Зочин(66.181.180.189) 2022 оны 03 сарын 01

Лавров Монголд жийнстэй бууж билээ.

0  |  0
зочин(202.55.180.58) 2022 оны 03 сарын 01

Энэ малгай өмссөн амьтан бол 2015 онд украйны иргэн болсон гүрж-абхаз. Зориуд ийм этгээдийг явуулсан нь ойлгомжтой.

0  |  0
зочин (202.9.46.142) 2022 оны 03 сарын 02

25-р тв,Ийгли, НТВ гэх мэт зарим тв-үүд, сонинууд ОХУ, Украйнд болж буй үйл явдлыг зөвхөн 1 талыг барьж, ВВС- н мэдээллийг тэр чигт нь цацаж байгаа нь Монгол улсын ашиг сонирхолд хор хүргэж болзошгүй байгааг төр засаг анхаар!!!!.. . Хэрэв мэдээлэл хүргэх гэж бга бол 2 талын мэдээллийг 2-ууланг нь адил тэгш хүртээх ёстой.Украйны нацистууд ухрахдаа цахилгаан, дулаан, усны иргэний байгууламжуудыг устгаж, супер маркет, сүм хийдийг дээрэмдэн тонож, иргэдийн авто машиныг булааж , киевт иргэдийг буудаж байгааг, түүнийгээ оросын диверсант мэтээр ярьж байгааг мэдээллэх ёстой юм биш үү?

4  |  0
Болд(66.181.183.50) 2022 оны 03 сарын 01

хар малгайттай хэлэлцээр хийх нь байтугай зүгээр ярилцахад ч эвгүй гар байна

0  |  2
Top