Монгол Ардын намын 101 жилийн ой, “Эх орончдын баяр”-ыг угтан Өмнөговь аймгийн НАМЗХ-оос “Эх орон надаас эхэлнэ” уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болоод мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн оюутнуудын дунд зохиогдсон тус тэмцээнд нийт 31 илтгэгч оролцсоноос тэргүүн байрт III сургуулийн 10в ангийн сурагч Б.Азжаргал, дэд байрт I сургуулийн 9а ангийн сурагч Ц.Тэргүүнтитэм, гутгаар байрт I сургуулийн 9г ангийн сурагч Ш.Энхзаяа нар тус тус шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )