Ямар хоолыг юутай хольж идэж болдоггүйг мэдэхэд илүүдэхгүй болов уу. Лууван болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг жимстэй хольж иддэггүй. Учир нь лууван ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идвэл түүнд агуулагдаж байдаг гуулийн төрлийн эд эс ходоодны бактерт задарч хүний биеийг таргалуулахаас гадна бамбай булчирхайг томруулдаг байна. Үхрийн шарсан махыг төмстэй хольж идвэл муу. Мах далайн гаралтай хүнсний зүйлд уураг их агуулагдаж байдаг тул идсэнийхээ дараа цай ууж болохгүй гэнэ. Цайнд байдаг бодис хүчил уурагтай нийлээд гэдэсний үйл ажиллагааг удаашруулдаг. Иймд мах болон далайн бүтээгдэхүүн идсэнийхээ дараа буцалсан ус ууж байгаарай. Мөн улаан цагаан луувангуудыг хольж иддэггүй. Цагаан лууванд С амин дэм, улаан лууванд чийг бамын эсрэг хүчлийн эд агуулагддаг учраас хоорондоо холилдож С амин дэмд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн архи уухдаа шар луувангаар даруулж болохгүй. Шар дахь В аминдэм нь спирттэй холилдож элэгний өвчинг үүсгэх аюултай. Мөн архийг хийжүүлсэн ундаагаар даруулж уувал нүүрс хүчлийн хий үүсэж ходоод, элэг, бөөр зэрэгт нөлөөлж, зүрх тархины судсыг гэмтээдгийг анхаараарай.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )