ДУНДГОВЬ: Гурван байршилд газар эзэмших дуудлага худалдаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/49 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зарлаж байна. Тодруулбал:

  •  6-р баг, Далай хороолол /автозамын зүүн талд/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ 1200 м.кв)
  • 9-р баг, Буянт хороолол /автозамын урд талд/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ 1200 м.кв)
  • 3-р баг, Өвлийн нарлаг хүлэмжний баруун талд мал нядалгааны цэгийн зориулалттай 1 нэгж талбар (талбайн хэмжээ 2000 м.кв)

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл цахимаар хийх юм.

Харин дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 09:00-15:00 цаг хүртэл үргэлжлэнэ.

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ. ҮҮНД:

  1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
  5. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top