СҮХБААТАР: Томуугийн өвчлөл нэмэгдэж, нэмэлтээр 30 ор дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Сүхбаатар аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт эрс нэмэгджээ. Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал хоёр дахин нэмэгдэж, нэмэлтээр 30 ор дэлгэж, нийт 50 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Түргэн тусламжийн дуудлагын 90 хувийг томуу, томуу төст өвчтэй хүүхдийн дуудлага эзэлж байгаа аж. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, сургууль, цэцэрлэг шинж тэмдгийн тандалт тогтмол хийхийг ЭМГ-аас зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top