ДУНДГОВЬ: Гурвалсан гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, зорилт арга хэмжээний хэрэгжилт, түүний талаар нэгдсэн ойлголт, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Дундговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн 2022 оны зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, 15 сумын Хөдөө аж ахуйн тасаг, МERIT төсөл, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл, ДЗМОУБ-ын Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл зэрэг байгууллагуудтай хамтран энэ сарын 2, 3-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд Төрөөс тус салбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр, шинээр батлагдан гарсан Хоршооны тухай хууль болон “Хоршоо хөгжүүлэх сан”гийн шинэчлэгдэн батлагдсан журмын танилцуулга хийж, аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилго, чиг хандлага, хамтран ажиллаж буй гадаадын төслүүдээс цаашид хамтран ажиллах боломж зэрэг асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мөн Канад улсын санхүүжилтээр хэрэгждэг MERIT төслийн техникийн зөвлөх Эрик Карлзен, мэргэжилтэн Т.Туул нар “Орон нутгийн бизнес эрхлэгчдийг уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болгох” асуудлаар туршлага хуваалцав.

Зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2022 онд хийх ажлын зорилтоо дэвшүүлж Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга сумдын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасагтай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top