Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Дорнод аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2022.03.04/-нд зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр мэргэжлийн холбоог бүх салбарт байгуулах, үйл ажиллагааг нь дэмжих, өөрсдийн ажлын байраа хадгалах, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр төртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажилладаг байхыг чухалчилж байв.
Түүнчлэн зөвлөгөөний үеэр Дорнод аймгийн Хөрөнгө оруулалтын чуулганыг энэ хавар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дуулгалаа.
Мөн Дорнод аймагт хэрэгжих Чойбалсан хот-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам, Ульхан боомт, Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийн явцын тухай ярилцсан юм.
Бэлтгэсэн Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 0 )