Орос, Украины байлдааны ажиллагааг зогсоох тухай яриа хэлэлцээний хоёрдугаар шат Беларуст болсон. Талууд тулаантай бүсүүдэд байгаа иргэдийг гаргах хүмүүнлэгийн коридор байгуулах тохиролцоонд хүрсэн билээ. Мөн хүмүүсийг галын бүсээс гаргах явцад түр гал зогсоох талаар хэлэлцэнэ гэсэн юм.
Хоёр улсын төлөөлөгчид найрсагаар гар барин хэлэлцээгээ эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский уулзалтын дараа “Бидний өнөөдрийн шийдсэн хамгийн чухал зүйл бол мөргөлдөөний бүсэд байгаа хүмүүсийг аврах. Хүмүүнлэгийн коридоруудаар дамжуулан хүмүүсийг аврах, мөн түр гал зогсоох юм” гэжээ.
Мөн Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий “Орос, Украины яриа хэлэлцээ ойрын хугацаанд дээд түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаа” гэсэн байна.
Ирэх долоо хоногийн эхээр хэлэлцээний гуравдугаар шатыг хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Yagaad ezlen turemgiilegch nartai gar bariad bgaa yum bolooo