“ХӨХ СУВД” Мөсний баяр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

Одоогоос 20 жилийн өмнө зөвхөн Хатгал сумын иргэд цуглаж, 10 гаруй морин чарга уралдуулдаг байсан Мөсний баяр, өнөөдөр орон нутгийн онцлогийг илтгэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг, Монгол улсын өнцөг булан бүрээс зорин очдог зочидтой улсын хэмжээний томоохон эвэнт болсон төдийгүй өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх голлох хөшүүргийн нэг болсон байна.

Уламжлалт мөсний баяр 2022 оны гуравдугаар сарын 3,4-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд БОАЖ-ын Дэд сайд Г. Түвдэндорж, БОАЖЯ-ны газрын дарга А.Энхбат нарын албаны төлөөлөл оролцон баярын үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Үндэсний хэмжээний эвентийг хүрээлж Хөвсгөл аймагт Цаатан фестиваль, Сарлагийн наадам, Даян дээрхийн шагайн тойром, Хоёр нарны хооронд марафон, “Алунгуа эхийн сургаалын баяр” Дархадын цагаан адууны баяр,Цагааннуур сумын 2000 цааны баяр зэрэг эвэнтүүд зохион байгуулагддаг болсоныг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ онцлоод, “Хөх сувд” мөсний баяр нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдаг “өвлийн эвэнт” юм.

Удахгүй орон нутагтаа төдийгүй Монгол Улсынхаа эдийн засагт нөлөөлдөг, дэлхийд танигдсан олон улсын хэмжээний том эвэнт болж өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Түүнчлэн БОАЖЯ-ны хувьд энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэхийн тулд эвэнтийг бодлогоор дэмжиж ажиллана гэсэн юм.

​Түүнээс гадна БОАЖЯ “Хөвсгөл нуур түүнийг хүрээлсэн цаа буга, бөө мөргөлийн соёлын өвийн газар нутаг “-ийг Дэлхийн байгаль соёлын өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Ингэснээрээ Хөвсгөл нуурыг дэлхий даяараа хамгаалж, дэлхий даяараа бидэнд анхаарлаа хандуулна гэсэн үг гэдгийг “Хөх сувд” мөсний баярын нээлтийн арга хэмжээний үеэр тодотгон хэллээ.

Хоёр өдөр үргэлжилсэн “Хөх сувд” мөсний баярыг энэ жил “бүртгэлтэй” хоёр мянга гаруй авто машин, 10 мянга орчим дотоодын жуулчид ирж үзэн сонирхов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top