АНУ-ын Конгресс энэ долоо хоногт Украинд 10 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр батлах төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэ талаар Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси мэдэгджээ. Тэрбээр “Жо Байдены захиргаа хүмүүнлэг, цэрэг, эдийн засгийн тусламжийг Украинд үзүүлэхэд10 тэрбум ам.доллар хуваарилахыг хүссэн. Конгресс энэ долоо хоногт төрийн нэгдсэн санхүүгийн тухай хууль тогтоомжийн хүрээнд яаралтай санхүүжилт хийх төлөвлөгөөтэй байна” гэжээ.
Үүний өмнө Пентагоны тэргүүн Ллойд Остин Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резниковтой утсаар ярихдаа Вашингтон Киевт цэргийн тусламж дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлсээр байна хэмээн батлан хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
АРЧИЛСАН МОНГОЛ УЛСАД ЯДАЖ 1 ТЭРБУМЫГ НЬ ӨГЧИХӨӨСЭЙ