Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн алба хаагчид гуравдугаар сарын 2-ны өдөр аймгийн төвөөс 130 км-ийн зайд төрөх эхийн дуудлага аван очсон байна. Тухайн үед тулгар биетэй эхийг аймаг руу тээвэрлэх боломжгүй байсан учраас яаралтай арга хэмжээ авч гэрт нь төрүүлэхээр болжээ. Тийнхүү нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг хамт олон малчны хотонд кесерова хагалгааг амжилттай хийж, эхийг эсэн мэнд амаржуулсан байна. 3500 грамм охин мэндэлжээ.
Ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )