АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман “ОХУ Украинтай чухал хэлэлцээ хийхээр бэлтгэж байгаа нь илэрхий байна” гэж мэдэгдлээ.
Шерман энэ талаар “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлээд “ОХУ бодит, чухал яриа хэлэлцээнд бэлтгэж байгааг батлах зүйлүүдийг бид харж байгаа. Энэ нь Баруунаас Москвад үзүүлсэн шахалтын үр дүн юм” гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнөөдөр /2022.03.14/ хийхээр төлөвлөж буй Орос, Украины яриа хэлэлцээ видео хурал хэлбэрээр болно гэж мэдэгдсэн юм.
Оросын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий “RT Arabic”-д ярихдаа “Москва, Киевийн яриа хэлэлцээний үйл явц удахгүй хоёр талын нэгдсэн байр суурьтай болно” гэжээ. Тэрбээр Орос, Украины яриа хэлэлцээнд оролцож буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )