“НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн удирдах хорооны хурал боллоо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн удирдах хорооны ээлжит хурал 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр хуралдлаа.
Төслийн энэ удаагийн Удирдах хорооны хурлын үйл ажиллагааг нээж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга үг хэллээ. Хуралд төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн ирц бүрэн оролцож төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцан шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд туссан онцлог үйл ажиллагаануудыг хэлэлцэн баталлаа.
Мөн Конвенцод нэгдэн орсон орны хувьд Парисын хэлэлцээрийн хүрээнд цаашид тайлагнах шинэ шаардлагад нийцүүлэн өнөөгийн удирдлага зохион байгуулалтын түвшинд шийдвэрлэх, тулгамдаж буй болон дараагийн тайлан илтгэлийг боловсруулахад анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хүрээнд үндэсний тайлан-илтгэлийг нийт 3-н удаа 2001, 2009, 2018 онуудад, Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн тооллогын үр дүнг тусгасан 2 жил тутмын тайланг 2017 онд анх удаа тус тус өргөн барьсан.
Конвенцын хүрээнд тайлагнах үүргийг биелүүлэх нь тодорхой мөчлөгтэйгөөр тасралтгүй үргэлжлэх үйл явц бөгөөд энэ удаагийн төслөөр Үндэсний 4-р тайлан-илтгэл болон 2 жил тутмын 2-р тайланг боловсруулж Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар хүргүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )