“Хүүхдэд ээлтэй орон нутаг” зорилтын хүрээнд Өмнөговь аймаг НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Еерөнхий боловсролын 22 сургуулийн, 1391 хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн зөвхөн VI ангийн сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа онцлогтой ажээ.
Дашрамд өгүүлэхэд, Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн дэмжлэгтэйгээр аймгийнхаа хүүхдүүдийн сурч хөгжих, хүүхэд хамгаалал, хоол тэжээл, ус ариун цэврийн орчинг сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг цаашид шат дараалалтай зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 0 )