Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Засгийн газар эх орны эрүүл хүнс хөтөлбөрийн хүрээнд “Атрын-IV” дүгээр аяныг эхлүүлэхээр шийдвэрллээ. Тус аяны хүрээнд хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон юм.
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах, ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хадгалалт борлуулалтын иж бүрэн тогтолцоог бий болгох зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих” тухай Засгийн газрын тогтоолыг батлаж, Улсын төсвийн хөрөнгөөр авсан хүнсний ногоо тарималын үнийг 80 хувиар хөнгөлж олгохоор болсон байна.
Мөн хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх, бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад нийлүүлэх зэрэг асуудлыг шийджээ.
Өнгөрсөн жилийн ургац хураалтаар нийт 567 мянган тонн үр тариа хурааж авсан. Үүнээс зах зээлд борлуулагдаагүй үлдсэн холбогдох стандарт, шаардлага хангаж буй 50.4 мянган тонн үр тариаг хүн амын хүнсний найдвартай байдлыг хангахад зориулан үр тарианы нөөцөд авахаар шийдвэрлэсэн байна.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 1 )
Medeelel boditoi l baikh ni chukhal shuu dee Yarigdaad baigaa urgatsiin buteegdekhuun UST-iin shaardlaga khangaj baisan gedegt bi itgekhgui baia