Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар маргаашнаас буюу гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг, гуравдугаар сарын 28-ны өдрөөс 1-5 дугаар ангийн хичээлийг түр зогсоох шийдвэр гарчээ.
Тодруулбал, Орон нутгийн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрч буйтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч байгаа бөгөөд түр хориглосон хугацаанд сурагчдад цахимаар хичээл орох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )