ХӨВСГӨЛ: Багш, сурагчид хамтран хогийн сав үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн гагнуурын ангийн багш, суралцагчид хамтран хог хийх зориулалттай зөөврийн чингэлэг хийж байна. Тэдний хувьд эхний ээлжинд орон сууцны болон албан байгууллагын гадна байрлуулах 16 ширхэг хогийн сав, гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг цуглуулах ангилан ялгалттай 20 ширхэг тусгай зориулалтын чингэлэг үйлдвэрлэх юм.  Үүнээс хогийн савнуудын эхний загваруудыг хийж бэлэн болгожээ.

Дашрамд дурдхад тус үйл ажиллагаа нь “Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент” төсөлтэй холбоотойгоор хэрэгжиж байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top