Орос, Украины дараагийн хэлэлцээ Истанбулд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Орос, Украины яриа хэлэлцээний дараагийн шатыг Истанбулд хийхээр тохиролцжээ.

Туркийн Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр Путин, Эрдоган нар утсаар ярихдаа ийнхүү Орос, Украины хооронд хэлэлцээ хийх багийг Истанбулд уулзуулахаар тохиролцсон байна.

Мөн Анкара Турк, Орос, Украины Ерөнхийлөгч нарыг оролцуулан гурван талт дээд хэмжээний уулзалт хийе гэсэн санаачилга гаргасан юм.

Түүнчлэн Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярьж, Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top