ОХУ, Украины ээлжит хэлэлцээ болох Истанбул хотод аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байна.
Хэлэлцээ Долмабахче ордонд орон нутгийн цагаар 10.30 /Улаанбаатарын цагаар 15.30/ цагт эхлэх товтой. Хэлэлцээ хоёр хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Хэлэлцээнд оролцох төлөөлөгчид ордонд хүрэлцэн ирэх үеэр ойр орчмын гудамжнуудыг хаахаар бэлтгэж байна.
Хэлэлцээний өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр талын төлөөлөгчидтэй уулзалт хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )