Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зуучилснаар болж байгаа Орос, Украины хэлэлцээ үргэлжилж байна.
Туркийн Истанбул хотод болж байгаа хэлэлцээний зорилгыг Киевийн тал “Наад зах нь хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх, цаашлаад гал зогсоох юм” хэмээн тодорхойлсон.
Хоёр долоо хоногийн дараа болж байгаа ээлжит хэлэлцээнд оролцогч Оросын талын төлөөлөгчид Истанбулд эрт буюу шөнө ирсэн бол Украины төлөөлөгчид саатлын улмаас гэж тайлбарлан нэлээд хожуу иржээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Украин, Оросын Ерөнхийлөгч нарыг өөрийнхөө үнэ цэнэтэй найзууд хэмээн тодорхойлсон юм. Эрдоганы хэлснээр энэхүү яриа хэлэлцээний ахиц дэвшил нь хоёр улсын удирдагчийн уулзах замыг нээх бөгөөд нөхцөл байдлыг зөөлрүүлэхэд Турк ч мөн хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Эрдоган мөн “Оросын ч, Украины ч зүй ёсны санаа зовж байгаа зүйл болох хэлэлцээ нь тодорхой үр дүнд хүрэх цаг иржээ” гэсэн байна.
Хоёр улсын хэлэлцээнд оролцогч төлөөлөгчдийн дотор өнөөдөр Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны даргын орлогч, бүс нутгийн бодлогыг хариуцан ажилладаг Кирилл Тимошенко анх удаагаа багтжээ.
Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Истанбулд болж байгаа хэлэлцээ одоогоор ахиц дэвшилд хүрээгүй байгаа аж. Гэхдээ хэлэлцээ амьдаар үргэлжилж байгаа нь чухал юм гэдгийг Дмитрий Песков хэлсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэлцээний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Кремлийг гал зогсоох талаар тохиролцохыг уриалсан юм.
Гэхдээ хэлэлцээ гал зогсоох хүртлээ өсөлт дэвшилд хүрэх найдвар бага байгааг ажиглагчид хэлж байна.
Хэлэлцээ одоогоор Орос, Украины Ерөнхийлөгч нарын зөвлөхүүдийн хооронд болж байгаа аж. Владимир Зеленский Украин улс төвийг сахих асуудлыг авч үзнэ гэсэн ч бүх нийтийн санал асуулга Оросын цэргийг тус улсаас гарсны дараа л явагдана гэжээ. Энэ нь түүний байр суурь болон Оросын шаардлагын хооронд зөрүү үүсгэсээр байна гэж ажиглагчид бичиж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Amerka albaar hoorond ni alatsuulsaar udaashruulsaar shine tsevsegee turashsaar.Pashizam Nazizam yamar baidagiig.Germanii kantseler emegtei medegdesen shvv dee.Oros Ukeranii natsistuudiig ug vndeseer ni ysatagah heregtei.Adgiin hvn hogonuud.Hvn tamaldag hvn shataadag adgiin lalaruud.
Юуны хэлэлцээр хийх болиж үз алиалагч зеленскийг нь нацистуудтай нь хамт устга дараа дараагийн хойч үед гай авчирна тэр олон хүн хөнөөх үйлдвэрүүдийг бүгдийг устга ганбаяр гэж жинхэнэ урвагч бгаа тэдний зурагтынхаа бүгд адилхан Монголоос хөөж гаргах хэрэгтэй гадна хөл гар жагсаал хийсэн Монголын эсрэг дуугарч бгаа тэр мунхаг юмнуудыг бүгдийг нь хөөж гаргах эсвэл ял өгөх хэрэгтэй Америк гэж маш бүдүүлэг хүмүүс манай эх оронд ёстой хэрэггүй тэнэг хүмүүс ярьж хэлж бгаагаа ч ойлгодоггүй зөнөг ерөнхийлөгчтэй орон доо одоо шалдаа бууж бгаа короно тараасан мөн улс орны дотоод руу дандаа оролцож дай\n
Бандерүүдын хэлэлцээр хийхийг Америк мэднэ. Худлаа цаг хожиж байна
Hoholuud hun bish shuu nam buulgaj avah heregtei es tegvees aimshigtai ur dagavartai shuu buulgaj avaa