Орос, Украины талууд Крым, Донбассын асуудлыг тусад нь авч хэлэлцэхээр тохиролцжээ.
Крым, Севастополийн асуудлаарх яриа хэлэлцээ 15 жилийн туршид болох бөгөөд талууд асуудлыг зэвсэг хэрэглэн шийдэхгүй гэсэн байна.
Мөн Украины бүгд найрамдах улсуудын хяналтад байгаа бүс нутгуудын асуудлыг тусад нь авч хэлэлцэхээр болжээ. Энэ асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч биечлэн уулзахдаа хэлэлцэх аж.
Украины тал газар нутаг, тусгаар тогтнолоо өгөлгүйгээр гал зогсоохыг эрмэлзэж байгаа юм. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Бид хүмүүсээ, газар нутгаа, тусгаар тогтнолоо худалдахгүй” гэж мэдэгдсэн байна.
“Financial Times” сонинд мэдээлснээр Москва Украиныг хэт үндсэрхэг үзэлтнүүдээс салгах шаардлагаасаа татгалзжээ.
Сэтгэгдэл ( 2 )
битгий худлаа шаа, хоцрогдсон мэдээлэл
битгий худлаа шаа