Украин хэлэлцээнд оролцогчдодоо юу ч идэж, уухгүй байхыг сануулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Истанбулд болсон Орос, Украины хэлэлцээний өмнө “ОХУ-тай хэлэлцээ хийхэд оролцох бүх хүнд юу ч идэж, уухгүй, ямар нэгэн гадаргуу дээр аль болох хүрэхгүй байхыг зөвлөж байна” гэж мэдэгджээ.

Учир нь өмнө нь Орос, Украины хэлэлцээнд оролцсон Оросын тэрбумтан Роман Абрамовичид хордлогын шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл гарсан юм. Өмнөх албан бус хэлэлцээний дараа Абрамовичид хордлогын шинж тэмдэг илэрсэн талаар ярьжээ.

Тэгвэл ОХУ-ын зүгээс энэ мэдээллийг үгүйсгэж, баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг уриалсан байна.

Роман Абрамович дайн эхэлснээс хойш Москва, Киевийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Хордсон гэх Роман Абрамович Истанбулд өчигдөр болсон хэлэлцээнд оролцсон байна. Туркийн телевизийн хальсанд бууснаар Абрамович Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ибрагим Калыны дэргэд сууж байжээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2022 оны 04 сарын 04

Haha hohichinee

0  |  0
Top