ӨМНӨГОВЬ: Цөм сүргийг алдаршуулах үйл ажиллагаа боллоо 

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

ХХААХҮЯ-ны сайдын А-384 дүгээр тушаалаар 2021 онд нутгийн шилмэл сүрэг болох ноолуурын чиглэлийн Цогт-Овоогийн улаан ямааг шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллагын олон жилийн судалгаа, шинжилгээнд үндэслэн бие даасан омог болохыг баталгаажуулсан билээ.

Өнөөдөр Монгол Улсын малын шинэ омгийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаа Цогт-Овоо суманд зохион байгуулагдаж байна. Энэ нь орон нутгийн хөдөө аж ахуйн салбарын түүхэн амжилт, үр дүн болсон юм. Омог болон батлагдсан цөм сүргийг цэврээр нь үржүүлэх, үржил селекцийн ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үргэлжлүүлэх, ашиг шимийн үзүүлэлтийг бататгах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Цогт-Овоо сумын малчид, сумдын ХХАА-н мэргэжилтнүүдийг хамруулж, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ноолуур судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Нарантуяа болон аймгийн ХХААГ-аас судалгаа мэдээлэл өгсөн сургалт зөвлөгөөний арга хэмжээ болж байна.

Шинэ омгийн судалгаа шинжилгээний ажил анх 2007 онд эхэлсэн бөгөөд БНМАУ-ын аварга малчин Ч.Бямбаа, ХАА-н мэргэжилтэн, мал зүйч Л.Пунсанцогвоо нарын санаачлагаар анхлан эхэлж Мандал-Овоо сумын харьяат доктор Г.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдын судалгаагаар говийн бүсэд дасан зохицсон, тэсвэр хатуужилтай, ноолуурын гарц сайн биеэ даасан омог хэмээн батлагдсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top