Монголбанкнаас 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их наяд төгрөг болж, нийт зээлийн 57 хувьд хүрсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Улмаар 755.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан нэмж байгуулах үүргийг Хөгжлийн банканд өгсөн байдаг.
Тэгвэл тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул эрсдлийн санг энэ хэмжээгээр нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгө буурч, шаардлага хангахгүй хэмжээнд хүрэх эрсдэл үүсээд байна гэсэн байр суурийг илэрхийллээ.
Монголбанкнаас 2021 онд тус банканд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар илэрсэн зөрчилд тогтоосон акт, мэдэгдлээс хүргэж байна.
АКТ, МЭДЭГДЭЛД: Зээлийн эрсдэлийн санг 755.7 тэрбум төгрөгөөр нэмж байгуулах тохируулгын гүйлгээг хийсэн нөхцөлд тус банкны өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 1.9 хувь болж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны А-464 дүгээр тушаалаар баталсан “Хөгжлийн банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон үйл ажиллагааны хязгаарлалтыг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 2.2 дахь заалтад заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааг 7.1 нэгж хувиар хангахгүй байв.
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А-294/340 дугаартай тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ын 4.3-ийн Г хэсгийн 6 дахь заалт болон “Хөгжлийн банкны активыг ангилах, активийн эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам”-д заасны дагуу тооцож, шалгах өдрөөр буюу 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 40 зээлдэгчийн зээлд нийт 755.7 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн санг нэмж байгуулах тухай Улсын байцаагчийн 2021/12039/01 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн байгаа юм.
Банкны засаглалтай холбоотой зөвлөмжийн хүрээнд:
Зээлийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжийн хүрээнд:
Ханшийн эрсдэлтэй холбоотой зөвлөмжийн хүрээнд:
Тодотгоход, Хөгжлийн банкны нийт зээлийн хэмжээ энэ оны гуравдугаар сарын байдлаар 3.2 их наяд төгрөг байна. Цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай гэж Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд үзэж байна.
Тухайлбал, 1/3 нь буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багц, 496.5 тэрбум төгрөг нь “Хөтөл”, “Кью Эс Си” ХХК-д олгосон зээл, үлдсэн 986 тэрбум төгрөг нь бусад аж ахуйн нэгжид олгосон бизнесийн зээл гэж Хөгжлийн банкнаас мэдэгдсэн. Эдгээр зээлийн асуудлыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд чанаргүй зээлийн хэмжээ 12 хувиас бага болох боломжтой гэсэн мэдээллийг өгөөд буй юм.
Хөгжлийн банкны удирдлагын өгсөн мэдээллээс үзэхэд, Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудад олгосон 726.6 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлнэ гэдэг нь анхаарал татаж байгаа.
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлнэ гэх зүйлийг ярьдаг Засгийн газар хэрэг дээрээ Хөгжлийн банкны зээлийг үр ашиггүй хэрэглэсэн өөрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдийнхээ нэр сүрийг хамгаалаад, асуудалд орсон зээлийг нь өөртөө шилжүүлж авлаа гэхэд эдийн засгийн бодит утгаараа энэ улс орныг хохиролгүй болгох дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах ёстойг өмнө нь сануулан мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )