ӨМНӨГОВЬ: Хэрэглээний халуун усаар хангах ажил 40 хувьтай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Нутгийн хишиг" мөрийн хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад Дулаан хангамж ОНӨААТҮГ нь Даланзадгад сумын хэрэглэгчдийг “Хэрэглээний халуун усаар хангах ” ажлын шаардлагатай тоноглолуудыг угсралт суурилуулалтын ажлыг эхлүүлэн одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үлдсэн 50 гаруй хувийн ажлууд нь халаалтын улирлыг дууссаны дараа зайлшгүй удаан зогсолт хийж гүйцэтгэх боломжтой учир түр хүлээгдэж байгаа ажээ. Энэхүү ажил хийгдсэнээр ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС дараахь орон сууцууд хангагдах техник тоног төхөөрөмжийн нөхцөл бүрдэж байна.

Тодруулбал, Шинэ сууршлийн бүсэд: 1, 2, 3, 4, 5, 6-р сууц, GB town-1,2-р сууц, Канад хаус-1,2, шинээр ашиглалтад орсон 15 давхар хоёр сууц болон Баянбулаг хороолол-1,2 орон сууцууд нийт 664 айл өрх, төвийн сууршлийн бүсэд: 9, 25, 26, 39, 41, 42, 43, 49, 53, 55, 104а орон сууцнууд нийт 490 айл өрх, Нийт 1154 айл өрх холбогдох бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top