ДУНДГОВЬ: “Алтан говийн цэцэрлэг” цогцолбор хотхоны шавыг тавив 

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Дундговь аймагт сүндэрлэх үйлчилгээний төвтэй 500 айлын орон сууц, ажлын байрны “Алтан говийн цэцэрлэг” цогцолбор хотхоны шав тавих ёслол энэ сарын 4-ний өдөр боллоо. Тус хотхон нь шилдэг технологи, шинэ инновацыг нэвтрүүлж, аймаг орон нутагтаа анх удаа эко бүтээн байгуулалтыг хийхээр зорьж байгаа аж.

Ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, “Зотол Мандал” ХХК-ийн захирал А.Эрдэнэцогт, Монгол улсын Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, Монгол улсын Шилдэг зохион бүтээгч, “Хүндэт доктор” Л.Дуурсах, Төслийн менежер Э.Тамир нар оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хуучин боломжит дэд бүтцийг зөв, зохистой хослуулан, ард иргэдэд ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа төслийн хамт олонд талархал илэрхийлэн аймаг, орон нутгийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус хотхон нь хуучин тоосгоны үйлдвэрийн суурин дээр сүндэрлэх бөгөөд яндан болон зарим зүйлсийг тэр чигт нь хадгалан авч үлдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top