Ховд аймаг 2026 он гэхэд “Ногоон хөгжлийн загвар аймаг” болно 

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Ховд аймгийн удирдлагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, ногоон ертөнцийг бий болгон газар нутгаа цөлжилт, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын таатай орчин бүрдүүлэх, иргэдэд эерэг хандлага төлөвшүүлэх, бүх нийтээрээ 20.0 сая мод тариалж, жимс жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, 20000 га-д тариалалт хийсэн ээлтэй, хоггүй, шинийг санаачлагч, хөдөлмөрч, бүтээлч ард иргэдтэй аймаг болох зорилго тавьжээ.

"Тэрбум мод" хөтөлбөрийг 2030 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ

Үүний үр дүнд эхний үе шат буюу 2022-2024 оны хугацаанд 9000 га-д бүрэн тариалалт хийсэн байна. Үүнээс сум бүр 2 га мод үржүүлгийн талбайтай, 10 хүртэлх га талбайд ойн төгөл, ойн зурвас байгуулж, зурвас дотроо олон төрлийн жимс ногоо тариа малын тэжээлийн ургамал тариалж, ногоон орчныг бий болгосон байна.

ААН, иргэд, олон улсын байгууллага, орон нутгийн Засаг, захиргааны дэмжлэгтэйгээр 100 га-д мод үржүүлгийн шинэ байгууламжтай болно. 200-оос доошгүй газарт ногоон төгөл байгуулж, тарих мод нь 3-4 настай стандартад нийцсэн байх бөгөөд жил бүр жимс жимсгэнэ хураан авдаг болж, нарийн ногооны болон тариа, тэжээлийн ургамлын аймгийн хэрэгцээний 50 хувийг бэлтгэж эхэлсэн байна.

Иргэн, ААН, хүүхэд залуучууд төрөл бүрийн мод, жимс жимсгэнэ тариалж, үр шимийг нь хүртэх хүсэл тэмүүлэлтэй болж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв хандлага, хэвшилтэй болсон байна.

 

  • Ховд, Буянт, Булган голын ай сав газрын бургасан ойг сэжмээр нь өргөжүүлж, нөхөн тариалалт хийх төсөл хэрэгжүүлнэ.

 

  • Алтай, Үенч, Булган сумын нутаг Говийн их дархан цаазат газрын Б бүсэд заган ойн нөхөн сэргээлт хийж, ойг эрүүлжүүлэх, усжуулах ажлыг зохион байгуулж, говь, голуудын ай савыг чимсэн улиас, бургас, заган ойн одоогийн түвшинг өргөжүүлж, 10- сая га-аар нэмэгдүүлнэ.

 

  • Аймгийн тариалангийн талбайд 2000 га-д ойн зурвас, жимс жимсгэнэ, чацаргана, алимны тариалалтыг 1000-га-д хүргэнэ.

 

  • Төв суурин газарт 2,0 сая мод, бут нэмэгдэж, хот суурингийн эдэлбэр газрын 20 хувийг ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байхаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top