СҮХБААТАР: Салхи, шуурга ихтэй байгаа тул түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг өчигдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон ОБГ, УЦУОШТ, ЭМГ,Жаахан шарга ХЖТ, Монгол банкны Сүхбаатар салбар зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын газрын дэд дарга С.Ганбат өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын талаар танилцуулав. Объектын гал түймрийн дуудлага 2, Гамшиг ослын 4 дуудлага иржээ. Эрдэнэцагаан – 1 , Баруун-Урт -2, Уулбаян суманд -1 Объектын түймрийн дуудлага ирж эрэн хайх, аврах бүлэг, гал түймэр унтраах аврах ангиуд ажиллаж унтраасан байна. Галд өртсөн болон бэртэж гэмтсэн хүн байхгүй. Хаврын хуурайшил ихтэй энэ үед гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.

Коронавируст аймгийн хэмжээнд 3-р сарын 25-ны өдрөөс хойш тохиолдол батлагдаагүй. Томуу томуу төст өвчний тархалт алаг цоог төвшинд байна.

ЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаат коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Сүхбаатар аймгийн хэмжээнд 3-р сарын 25-наас хойш тохиолдол батлагдаагүй. Коронавируст сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед шинжилгээ хийгдэж байна. Энэ сарын 4-6-ны хооронд Улаанбаатар хотод дархлаажуулалтын үндэсний уулзалт зохион байгуулагдаж, ЭМГ-ын төлөөлөл ороолцсон. Ковид-19 орон нутагт тохиолдлын тоо буурсан боловч томуу, томуу төст өвчин –ийн 3-р тунгийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, дэлхийн улс орны халдварын нөхцөл байдал тогтворжоогүй байгаа учраас 3-р тунгийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зөвлөмж өгч байна. Сүхбаатар аймаг 3-р тунгийн дархлаажуулалтаар 66.3 хувь буюу Улсад 1-р байранд явж байгаа ч гэсэн хамрагдалт дээр 10-15 хувь нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн. Коронавируст аймгийн хэмжээнд 3-р сарын 25-ны өдрөөс хойш тохиолдол батлагдаагүй. Томуу томуу төст өвчний тархалт алаг цоог төвшинд байна.

"Жаахан шарга" ХЖТ –ын дарга Г.Баярцогт мөн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн муза-16" Олон Улсын Театрын наадмын хоёр хүний жүжгийн төрөлд “Сэтгэлд харавсан туяа”, “Гоолингоо” бүтээлүүд нэр дэвшсэн. Шалгаруулалт 6-р сарын 4-10-ны хооронд явагдаж Гран-При шагнал гардуулах арга хэмжээ болно. Жаахан шарга ХЖТ-ын уран бүтээлчид УДБЭТ-тай хамтын ажиллагаатай ажиллаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top