ӨМНӨГОВЬ: Манлай сумын эмнэлгийн барилгыг яаралтай дуусгахыг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн томоохон зорилтын нэг "Эрүүл Өмнөговь" хөтөлбөр Манлай сумаас эхэлж байгаатай холбогдуулан Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж байна.

Энэ үеэр Засаг дарга Р.Сэддорж, албаны бусад хүмүүс Манлай сумын ард иргэдтэй уулзалт хийж, орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц, хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, малчид иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.

Манлай сум 2720 гаруй хүн амтай, 2021 оны эцсийн мал тооллогоор 225 мянга гаруй мал тоолуулсан бөгөөд мал төллөлт 70 хувьтай байгаа бөгөөд сумын нутагт энэ жил өвөлжилт хаваржилт сайн, мал амьтны халдварт өвчин байхгүй, малчдын хувьд харьцангуй тайван цаг үеийг өнгөрүүлж байна.

Мөн Засаг дарга Манлай сумын төвд баригдаж байгаа 15 ортой эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус барилгыг Улаанбаатар хотын "Бизнес фокус" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор 70 хувьтай байгаа юм. 2020 онд ажлаа эхэлсэн тус компанийг яаралтай барилгын ажлаа чанартай хийж гүйцэтгэхийг Аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.126.89.190) 2022 оны 04 сарын 13

Өмнөговь аймгийн Манлай сум эмнэлгийн барилгагүйгээс Дэмүүл арслан эмнэлгийн тусламж авч чадалгүй бурхны охонд очиж байсныг санаж байна. Гэтэл одоо болтол эмнэлэггүй хэвээрээ хичнээн хүмүүнийг явуулсан юм бол энийг л үхэр монгол гээд байгаа юм ш дээ.

0  |  0
Top