Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/50 тоот Хүнсний худалдааны газруудад худалдаалагдан хадгалагдаж буй "Kinder" нэрийн бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийх тухай удирдамжаар 2022 оны 04-р сарын 12-ны өдөр Чойбалсан хотын Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй 96 аж ахуйн нэгжийг хамруулан тандалт судалгаа хийж ажиллажээ.
Тандалт судалгааны явцад зөрчил илрээгүй боловч Бельги улсын Арлон хотын Ferrero Ardennes SA үйлдвэрийн "Salmonella Typhi murium" нянгаар бохирлогдсон байж болзошгүй гэх дүгнэлт гарсан байна. Тиймээс "Kinder" нэрийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг иргэд, хэрэглэгч та бүхэнд СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Сэтгэгдэл ( 0 )