Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн салбарын 2021 оны танилцуулга гарлаа. Дундговь аймгийн хэмжээнд мал бүхий 8942 өрх тоологдсоны 7670 өрх буюу 85.8 хувь нь жилийн дөрвөн улирлын турш малаа маллаж байна. Мал аж ахуйн салбарт нийт 12536 малчид ажиллаж байгаа бөгөөд нийт малчдын насны бүлгээр авч үзвэл 26.0 хувь нь 15-34 нас, 60.6 хувь нь 35-59 нас, 13.4 хувь нь 60-аас дээш насны тэтгэврийн хүмүүс байгаа ажээ.
Түүнчлэн 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3170.5 мянган толгой мал тоологдсон нь өмнөх оноос 15.3 хувь буюу 570.6 мянган толгойгоор буурчээ. Нийт малын 91.7 хувийг бог мал, 8.3 хувийг бод мал эзэлж байна. Мал сүргийн бүтцэд хонь 48.4 хувь, ямаа 43.3 хувь, адуу 5.0 хувь, үхэр 2.1 хувь, тэмээ 1.2 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )