БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ усны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Уулзалтад "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв", "Монгол Ус" ТӨХК, "Туул голын сав газар"-ын нийт 80 гаруй алба хаагч оролцож, байгаль, ус хамгаалах чиглэлд тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нийт усны салбарынханд хандан хэлэхдээ:

 "Байгаль орчин, усаа хамгаалахын төлөө, салбарын ажилчид та бүхэн Эх оронч байхыг гуйж байна. Байгаль орчныг хамгаалж, ирээдүй хойч үе, үр хүүхдэдээ үлдээхийн төлөө би хэнтэй ч хамтарч ажиллана, хэнээс ч гуйна".

Учир нь 2030 он буюу 8 жилийн дараа гэхэд Монгол улсад усаар аюулын харанга дэлдэхэд хүрээд байна. Өөрөөр хэлбэл цөлжилт эрчимтэй явагдаж, өнөөдөр нийт газар нутгийн 76.9% цөлжилтөд нэрвэгдээд байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байна.

Түүнчлэн хууль зөрчсөн асуудалд салбарын сайдын хувьд хуулийн дагуу хатуу хандана. Бүх хуулийн хяналтыг салбарт тавих болно гэсэн юм.

Мөн усаа хайрлаж хамгаалахыг зорилго, чиглэлээ болгосон санал, санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говийн хүн(202.9.40.87) 2022 оны 04 сарын 27

УС - ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

0  |  0
Top