АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/ Германы Штутгарт хот дахь АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлалын баазад Украинд зориулсан цэргийн тусламжийг хянах төв байгуулсан тухай CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус бүтэц 40 гаруй орноос Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг хүргэлтийг түргэтгэн зохицуулах үүрэгтэй. Тус төвд АНУ-ын цэргүүдээс гадна Киевт тусламж үзүүлж буй 15 орны төлөөлөгчид ажиллахаар болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өрнөдийн орнууд Киевийн эрх баригчдад зэвсэг нийлүүлэн, тагнуулын мэдээллээр хангаж, цэргийн зөвлөх, хөлсний цэрэг илгээх зэргээр тусламж үзүүлэх замаар цус асгаруулсаар байхыг хүсэж байна гэж мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Германы нэг хотынх нь АЦС ыг пуужиндвал дуулгавартай болох байх шүү