Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарт бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой шийдвэрүүдийг гаргав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ,
Сангийн сайд Б.Жавхлан,
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
Соёлын сайд Ч.Номин,
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,
Эрүүл мэндийн сайд С.Энхболд,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар өнөөдөр аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлаар санал солилцож, гарц шийдлээ хэлэлцэв. Уулзалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадааддын 100 орчим аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцов.
Ковидын нөхцөл байдлаас улбаалан бүтэн хоёр жил тэг зогсолт хийж, хамгийн их эрсдэл хүлээсэн салбарын нэг бол аялал жуулчлалын салбар юм. Монгол улсын Засгийн газраас ковидын дараах эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын сэргэлт, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс олон улсад хилээ нээж байгаагаа албан ёсоор зарласан билээ.
Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нэн шаардлагатай таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүнийг дурдвал:
Өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзсан уулзалтаар хамгийн их хөндөгдөж байсан асуудлуудаас дурдвал,
Түүнээс гадна аялал жуулчлалын салбарын 20 жилийн өмнөх алдааг одоо яриад, шүүмжлэх бус салбараа богино хугацаанд хөгжүүлэхэд төр нь тодорхой шийдэлтэй, хувийн хэвшил нь бодит саналтай, ажил хэрэг болгодог чиглэлд анхаарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд ч уулзалтын үеэр дээрх хөндөгдсөн асуудлуудад бодит хариулт өгч, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүдээс хөндсөн зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тухайлбал:
Энэ хүрээнд орон нутгийг нисэхийг олон улсын болгох ажлыг холбогдох сайд яаралтай шийдвэрлэж, Монгол улсыг сайхнаар илэрхийлэх нүүдэлчин Монгол, эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулах чиглэлээр аялал жуулчлалын салбарынхантай хамтарч ажиллахыг Соёлын сайдад үүрэг болгов. Уулзалтын төгсгөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодит дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүх түвшинд дэмжиж ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )