Алсын хараа: 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн бохирдол үүсгэгчийг багасгаж, агаар, хөрс болон орчны бохирдлыг бууруулах, агаарт ялгарах хаягдлыг бууруулахад чиглэсэн технологийн шинэчлэл хийх тухай заасан.
Өмнө нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Ховд, Увс, Хөвсгөл аймгийн дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулснаар тухайн эх үүсвэрээс ялгарах бохирдол, тоос, тоосонцрыг 97-99% шүүж байгаа тухай Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын хөдөлгөөнт станцаас хийсэн хэмжилт, шинжилгээний дүгнэлт гарсан.
Дээрх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд дахин Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Чандмань илч ДС-д 2 ком, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл Энержи ДС-д 3 ком, Сүхбаатар сумын Сэлэнгэ Энерго ДС-д 3 ком, Нийслэлийн Налайх дүүргийн ДС-д 4 ком, нийт 12 ком шүүлтүүрийг суурилууллаа.
Дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулснаар агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс ялгарах бохирдуулагч бодисын ялгаралын хэмжээг 97-99%-иар бууруулж, тухайн аймгийн төвийн агаарын бохирдлыг даруй 20-25%-иар бууруулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Эх сурвалж: ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Сэтгэгдэл ( 1 )
Оюуэрдэнэ Тавинбэх нар аа 10 аймгийн Дулааны станц яасан .