30 орчим насанд арьсанд өөрчлөлт гардаг. Коллаген болон эластины үйлдвэрлэл удааширч, уургийн шинэчлэл бага явагдаж эхэлнэ. 50 насандаа арьсаа сайхан байлгахын тулд +30 насандаа арьс арчилгаагаа илүү сайжруулах хэрэгтэй. Угааж, чийгшүүлээд явах нь хангалтгүй.
Өөрөө арьсаа эмчлэх гэж оролдох хэрэггүй!
Янз бүрийн мэдээлэл олж уншиж, түүнийхээ дагуу арьсаа эмчлэх гэж оролдох хэрэггүй. Мэргэжлийн эмч, мэргэжилтэнд хандах хэрэгтэй.
Арьс арчилгаандаа гиалуроны хүчлийг оруул
Гиалурон нь 25-аас дээш насанд таны сайн найз болох ёстой зүйл юм. +30 насанд энэ гайхалтай зүйлийг заавал хэрэглэх ёстой. Гиалурон нь арьсыг гүнд нь чийгшүүлж, илүү уян хатан болгоно.
Хамаагүй гуужуулах хэрэггүй
Гуужуулалтыг их хийхээс зайлсхийж, гуужуулах үедээ маш зөөлөн бүтэцтэйг нь хэрэглэ.
Коллагентой тос хэрэглэ
Энгийн чийгшүүлэгч тос одоо танд тохирохгүй. Иймээс +30 насанд коллагентой бүтээгдэхүүн маш чухал.
Серум хэрэглэ
Энгийн тостой харьцуулахад маш их идэвхтэй ингредиент агуулдаг серум нь одоо таны найз. Серум нь цаг агаарын таагүй нөлөөнөөс таны арьсыг хамгаалж, арьс арчилгааны бусад бүтээгдэхүүний үйлчилгээг сайжруулдаг.
Сэтгэгдэл ( 0 )