Сэтгэлээ чөлөөлөх ДӨРВӨН АРГА

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Сэтгэлд хөндүүр зүйлээ хүчээр мартах гэж оролдох, аливаа гомдлыг дотроо хадгалж хуурамчаар зүгээр царайлах зэрэг нь дарагдсан сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Иймээс сэтгэлээ чөлөөлж байх нь чухал.


Бүү үгүйсгэ, хүлээн зөвшөөр

Сэтгэл хөдлөл бүр түр зуурынх байдаг. Иймээс сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж байгаарай. Танд хэцүү, гомдолтой байвал нуулгүйгээр хүлээн зөвшөөр. Заавал бусдад хэлэлгүйгээр өөрөө өөртөө “Би гомдож байна”, “Би их бухимдаж байна”, “Би ганцаардаж байна...” зэргээр хэлээрэй.

Эсвэл хүнгүй газар очоод “Үзэн ядаж байна”, “Гомдож байна” зэргээр хашгирч болно.

Асуудлаа бич

Бусадтай ярилцахад төвөгтэй бол ямар асуудал өөрийг тань зовоож байгааг, юунд уурласан, яагаад гомдсон зэргээ бич.

Уйлахаас бүү цааргал

Уйлах нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, сэтгэл хөдлөлд эерэгээр нөлөөлдөг. Ингэснээр та сөрөг сэтгэл хөдлөлөөс өөрийгөө чөлөөлнө.

Өөрийгөө хүлээн зөвшөөр

Сэтгэлээ чөлөөлье гэвэл өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөртэйгөө дотносох хэрэгтэйг сэтгэлзүйчид хэлдэг. Сэтгэлээ ажиглах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top