АНУ-ын ахмад дайчид Украинд тусламж үзүүлэх шийдвэрийг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

АНУ-ын “Америкийн төлөө санаа зовниж буй ахмад дайчид” байгууллага АНУ-ын Конгрессын яаруу шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Тэд Украинд 40 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр хуваарилсныг яаруу шийдвэр гэж үзэж, тус байгууллагын тэргүүн Расс Дьюэрстайн “Конгресс Цагаан ордны стратегид хамаарах тодорхой зүйлгүйгээр Украинд их хэмжээний тусламж хуваарилсанд ахмад дайчид санаа зовниж байгаа” гэжээ.

Ахмад дайчид Вашингтоны энэхүү яаруу шийдвэр нь америкчууд болон украинчуудад муугаар нөлөөлж, дайныг сунжруулж, хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

АНУ-ын Сенат пүрэв гарагт Украинд 40 тэрбум ам.долларын урьд өмнө байгаагүй хэмжээний нэмэлт тусламж үзүүлэх хуулийн төслийг баталсан билээ. Конгрессын Доод танхим уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт баталсан юм. Энэхүү санаачилгад одоо Жо Байден гарын үсэг зурах үлдээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top