Өнөөдөр /2022.05:22/ өглөөний 06:01 цагт Даланзадгадын сумын 29, 30 дугаар орон сууцны урд талд байрлалтай "Гурвансайхан констракшн" ХХК-ийн барилгын талбайд "Дархан говь" ХХК-ийн механизм 10 кВ-ийн Эмнэлэг цахилгаан дамжуулах агаарын шугамын салбар, 10/0.4 кВ-ийн ТП-36 дэд станцын тулгуур № 1-2-ийн хоорондох АС-50 дамжуулагчид хүрч аваарийн тасралт гаргасныг үзлэгээр илрүүлж, гэмтлийг засварлан 10:00 цагт хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг залгаж хэвийн схемд оруулсан байна.
Иймд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурваст газар шорооны, өргөх зөөх механизмаар ажил гүйцэтгэх үед хангагч байгууллагаас зөвшөөрөл авч шугам сүлжээ тоноглолын найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Сэтгэгдэл ( 0 )