Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандлагын сургалт хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Гадаадын иргэн, харьяатын газрын Жендэрийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх” сургалтыг танхим болон цахимаар нийт 150 гаруй хүнд зохион байгууллаа.
 


Тус сургалт арга хэмжээний үеэр “Ээлтэй ертөнц ТББ”, “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”, “Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Морьт хас ХХК”, хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Болороо нар ирж өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулсан юм.
 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний танилцуулга, борлуулалт хийхэд дэмжлэг өгөх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top